Баяжих арга - 5

2012 оны 11 сарын 09 . Баасан гараг758Хэвлэх
МӨНГӨ ХАДГАЛАХ ДҮРМҮҮД

Эд баялаг гэрээс чинь дайжаад явчихаасай гэж хүсээгүй бол цонхоор юу ч битгий хая. Тэгээд ч ингэх нь муухай.
Хумсаа зөвхөн мягмар, баасан гарагт авч бай. Ингэснээрээ та гэртээ мөнгө дуудах болно. Мөнгөөр тасрахгүй байя гэвэл сарын шинэдээр эсвэл арван тавны сартай байхад хумсаа авч байгаарай. Олуул наргиж суухдаа ширээн дээр хоосон лонх битгий үлдээж бай. Лонхонд хэрвээ юм үлдсэн бол хичнээн хайран байсан ч заавал асгаж байх хэрэгтэй шүү. Нэг айл өөр өөр шүүр зэрэг хэрэглэвэл эд баялаг нь булан булангаар тараад явчихна. Шинэ байранд орохдоо шалан дээр зоосон мөнгө асгаарай. Шинэ сар гарч ирэхэд түүнд мөнгөтэй түрийвч эсвэл том мөнгөн дэвсгэрт үзүүлж сар нэмэгдэж том болдог шиг мөнгө өсөж үржихийг хүсээрэй. Ямар нэг газар эхлэл нь тавигдаж буй аливаа ажил хэрэг амжилттай дуусаасай гэж хүсч байвал эрэгтэй хүн түрүүлж орох хэрэгтэй. Худалдаа наймаа эрхэлж буй хүн эхний бараагаа эрэгтэй хүнд зарах хэрэгтэй. Самар хальсалж байгаа хүнд мөнгө удаан тогтдоггүй. Ширээн дээрээс алчуур хэрэглэхгүйгээр гараараа бүү хог авч бай.Бусдад мөнгө бүү гайхуул. Мөнгөгүй болно. Эсвэл хулгайлна. Эсвэл хэл ам хүрнэ. Гэртээ исгэрвэл хоосорно. Өрөө орой биш өглөө өгч бай. Нар жаргаснаас хойш гэрээ бүү цэвэрлэ. Ялангуяа шал шүүрдэх маш аюултай.Элбэг хангалуун байдлаа шүүрдээд хаячихна гэсэн үг. Шалаа орой угаавал эд хөрөнгөө угаана гэсэн үг. Нар жаргаснаас хойш гэрээсээ юу ч битгий гаргаж бай: Шалаа үүднээсээ эхэлж угаавал аз жаргалгүй болно. Ширээн дээр мөнгө тавихгүй байхыг хичээгээрэй. Шөнөн ширээн дээр хутга битий хонуулаарай. Таагүй явдал дуудна гэдэг. Дух руу унжсан үснийхээ үзүүрийг тэгшлэх ч байсан, яамар ч тохиолдолд үсэндээ өөрөө хүрч болохгүй. Гарлага гарна. Ширээний бүтээлэг доор жоохон мөнгө хийхэд гэрт дандаа мөнгөтэй байхаас гадна хулгай орохгүй, гарлага гарахгүй. Зээлж авсан мөнгийг авснаас бага мөнгөн тэмдэгтээр буцааж өгдөг. Мөнгийг сарын шинэдээр зээлж, сарын хуучдаар буцааж өгдөг. Хэрвээ түрийвчинд чинь дутагдаж гачигдахыг мэдэгдэхгүйгээр амьдрахад хангалттай мөнгө байгаа бол уруулдаа нааж “тэнгэрийн од, далайн ус, элсний ширхэг шиг маш олон, тоолж баршгүй болох болтугай” гэж гурван удаа шившээрэй.
Нар жаргах үед бусдад мөнгө бүү зээлдүүл. Харин өөрөө зээлдэж авах бол үдээс өмнө үүнийг хийгээрэй. Мөнгө зээлж байхдаа аз авчирч, хурдан эргүүлж өгөх юмсан гэж дотроо залбираарай. Ням гарагт бусдад мөнгө бүү зээлүүл. Танд эргүүлж өгөхгүй гэж мэдээрэй. Мөнгө өөрөөс чинь зугтаад явчихгүйн тулд гуйлга гуйсан хүнд мөнгө өгөхдөө ямар ч тохиолдолд уг хүний нүд рүү бүү хараарай.
Мөнгөгүй үлдэхгүйн тулд ширээн дээр түлхүүр, малгай, бээлийгээ тавьж болохгүй гэдгийг санаарай. Ширээн дээр бүү суу. Хоосорно гэдэг дээ.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uvsmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.Танд баярлалаа.
Таны нэр
Сэтгэгдэл (500)
 
Та анхны сэтгэгдэл бичих боломжтой байна